Жүжигчин Б.Цэцэг: Тахианы цээж мах мөөмөндөө байдаг


70 кг турж чадсан “Баавгай эгч” Б.Цэцэг өдгөө Монголын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор багтах болжээ. Эрүүл зөв хооллолтын ачаар энэхэн бие дэх илүүдэл жингээ ардаа хаясан түүнийг  шулуун шударга яриатай гэдгийг уншигч та ч бас мэдэж байгаа биз ээ. “Авьяаслаг Монголчууд” шоуны хөтлөгч аюултай сэргэлэн Анхаатай нэгэн хоолны нэвтрүүлэгт оролцон хамт хоол хийж байхдаа “Цэцэг ээ хө, Энэ тахианы цээж махны чинь цээж нь биенийхээ яг альхан хэсэгтээ байдаг юм бэ” гэсэн Анхаагийн утгагүй асуултад “Мөөмөн дээрээ байдаг юм аа хө” хэмээн хариулсан нь ёстой л нөгөө “Асууж байгаа хариулж байгаа хоёр таарч дээ” гэсэн үгийг санагдуулаад авна лээ шүү.

 

Олны нүдэн дээр үг хэл яриа, үйлдэл нь үргэлж ил байдаг хүмүүс минь дээ, жаахан ч гэсэн “хамжааргатай” байж ард олондоо хүндлэгдэхээр үлгэр дуурайлал үзүүлцгээе лдээ. Урлагийн хүн байна гэдэг чинь “Алиалагч” байна гэсэн үг биш юм шүү. Нэг л өдөр та нарыг яг л энэ үг хэл, үйлдлээр чинь хүлээж авдаг болчихсон байвал хэцүү шүү дээ. 

 

PAPARATSI.MN