МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, "Пентатоник" наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд" тоглолт 18 дахь жилдээ танд хүрэх гэж байна.
Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид нэг дор чуулах, зөвхөн танд зориулсан тоглолт маргааш буюу 11-р сарын 18-нд 19 цагаас "UB PALACE"-ийн концертын их танхимд болно. Тоглолт мөн цагтаа хоёр өдөр үргэлжлэх юм.
Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, Хурд хамтлаг, СТА дуучин С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Sweetymotion” хамтлаг, “Хар сарнай” хамтлагийндуучин Амармандах, “Номин талст“ хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, "Мотив" хамтлагийн дуучин Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, "My voice 2015" уралдааны ГранПри шагналт Э.Хосбаяр, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцоно.
Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг ухаарлыг алиныг авчрахыг би таашгүй... Л.Балхжав
ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ
WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2108 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө
Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ