Шавилхан биетэй ч хөтлөгч, жүжигчин гээд тал талын авъяастай залуу бол хөтлөгч Г.Анхбаяр буюу Анхаа. Түүний үндсэн мэргэжил нь жүжигчин ч гэлээ чамгүй сайн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан нэгэн.
Тухайлбал, Монголчуудын гэр бүлээрээ тухлан үздэг “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж амралтын өдөр бүр айл бүрийн хойморт заларч баяр цэнгэлийг бэлэглэдэг.
Үүний зэрэгцээ хэд хэдэн кинонд туслах болон гол дүрийг бүтээсэн Г.Анхбаяр "C1" телевизийн "ШоуБиз" нэвтрүүлгийг хөтөлж энэ үеэс л үзэгчид түүнийг бага багаар мэддэг болсон. Залуучууд түүнийг “Далдгар Анхаа ” хэмээдэг ч түүний амьдралын хэмнэлд архи гэж огт байхгүй аж. Мөн “тамхи татаж байгаагүй” тухайгаа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Хөтлөгч Г.Анхаа мөрийтэй тоглохгүй, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй гэсэн гурван зарчмыг амьдралдаа мөрддөг гэнэ.
Үзэгчдэд хөнгөн инээд түвэггүйхэн бэлэглэж чаддаг түүнд инээдмийн киноны санал их ирдэг ч Г.Анхаагийн тоглохыг хүсдэг дүр нь Парис Хилтонтой порно кинонд тоглох хүсэл аж.
Тэрээр энэ тухайгаа “Би Парис Хилтонтой порно кинонд тогломоор байна. Жүжигчин хүмүүс түүхэн кинонд тоглохыг мөрөөддөг юм шиг байна лээ. Надад хэзээ ч гоё санагдаж байгаагүй юм бол тэр. Би баатар, түүхэн хүний дүр болон гэнэн хонгор дүрд тоглохгүй байх” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2108 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө