Энэ сарын 12-13-нд шилжих шөнөөс эхлэн орсон цасны улмаас нийслэлийн гудамж замуудад халтиргаа гулгаа үүсч, зарим замын зорчих хэсэгт хүндрэл учраад байсан. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайд тушаал гаргаж, Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг өчигдөр өдрийн 13:00 цагаас эхлэн хязгаарласан. Замын хөдөлгөөнийг өнөөдөр 10.00 цагаас эхлэн нээж, хэвийн үргэлжлүүлэх болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээлж буй.

Мэдээж өглөө холын аймгаас хот хоорондын автобусаар гарсан автобус зам хаах шийдвэр гарсан гээд хөдөлгөөн хориглосон газарт саатах нь ойлгомжтой. Өчигдөр 13:00 цагаас өнөөдөр 10:00 цагийн энэ урт хугацаанд холын аймгаас Улаанбаатар хотыг зорин явсан иргэд хэрхэн цутарсан гэдэг нь ойлгомжтой. Уг нь найдвартай буух эзэн буцах хаягтай гэдэг үүднээс нь иргэд хот хоорондын нийтийн тээврийг сонгон үйлчлүүлдэг. Гэтэл өчигдрийн байдлаар хүүхэд, хөгшид өлсч, ангаж, даарч, зутарсан байдалтай зураг цахим ертөнцөөр дүүрэн байна.
Тэгвэл дэд сайдын судалд суух хүртэл суусан хойно ч цахим фэйсбүүк, твиттерээр ажлаа хийдэг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоод иргэд хандсан аж. Харин тэрбээр хариуд нь “наад асуудлыг чинь хариуцсан дарга энэ дугаар дээр байгаа” хэмээн нэг дугаар бичиж үлдээчихээд, одод шалгаруулах шоу жиргээд эхэлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, өвлийн хүйтэнд хэдэн зуугаар зутарч байгаа иргэдэд санаагаа чилээхийн оронд телевизийн шоунд хэн түрүүлэх, хэнд саналаа өгөх талаар жиргэж суусан байх юм.
Уг нь АТҮТ автобус компаниудтай хийсэн гэрээндээ цаг агаарын аюултай байдлаас болоод хот хооронд зам хаавал тээвэрлэгч компани тухайн үед хариуцлага хүлээж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ гэсэн бадаг аж. Гэтэл өчигдрийн хувьд тухайн компаниуд хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэдийг зутраасан гэдгийг цахим ертөнцөд хийсэн гэрэл зургууд бэлхнээ гэрчилж байна. Энэ удаад ганцхан хоног цаг агаар муудсан нь аз.

Түүнээс 2-3 хоног цаг агаар муудаж, нийтийн тээврүүд саатсан бол олон зуун иргэдийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэх байсан нь ойлгомжтой. Тиймээс хувийн автобус компаниудтай гэрээ хийсэн тэдний хариуцах асуудал хэмээн хаях бус хэзээд бэлэн байлгаж, ойр ойрхон шалгалт хийдэг байж яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл, цаг агаар муудаж, иргэдийг зутраасан компаниудад хариуцлага тооцно хэмээн иргэдийн амь насаар тэнчин тавьж байхаар өмнө нь тэднээс хариуцлага нэхэж байх хэрэгтэй.
Хэрвээ шалгалтад бүдэрсэн бол тухай бүрт нь хариуцлага тооцооод, хэлж ирдэггүй байгалийн гамшигт бэлэн байх шаардалагатай байна. Тэгээд ч энэ жил сүүлийн хэдэн жилд болоогүй хүйтэн өвөл болно гэдгийг цаг уурчид хэлж байгаа. Тиймээс энэ мэт байгалийн гамшигт үзэгдэл нэг биш болох нь ойлгомжтой юм.
ЭХ СУРВАЛЖ: MINFO.MN
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян