Хүн дайрсан СУИС-ийн өвөрмонгол магистр хөл дээрээ зогсож чадахгүй согтуу байжээ


Сүүлийн үед БНХАУ-ын иргэд нь манай улсын хууль тогтоомжийг зөрчих, дураараа авирлах танхайрах нь урам бүр ихсэж байна. Согтуугаар машин жолоодох нь хэвийн үзэгдэл шахуу болжээ. СУИС-ийн морин хуурын магистрын ангид суралцдаг гэх  Bayaertu /Баярт/ овогтой Aying /Аяан/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Landrover Rangerover маркийн 5..-9.. УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Ц.Н-гийн жолоодож явсан Тоёота приус маркийн автомашиныг мөргөж 4.6 сая шууд, , түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, “Ти эм эл” компаний  Landrover Rangerover маркийн автомашинд 2.4 сая төгрөгийн шууд хохирол тус тус учруулжээ.

 

Болсон явдлын тухай хохирогч нь “...2-р эгнээгээр 40-45 км цагийн хурдтай явж байхад Грийн хаус хотхоны зүүн замд баруун талаас туслах замаас хар өнгийн жип машин урд хэсгээрээ миний машины баруун урд хэсгийг мөргөсөн. Миний хамраас цус гарсан... бууж ирэхэд хар өнгийн Landrover Rangerover маркийн машинд хоёр өвөр монгол залуу байсан, хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан...“  гэжээ. Согтуу өвөрмонгол магистрын унаж явсан машин нь “Ти эм эл” гэдэг компаний эзэмшлийх гэнэ. Хамтран ажилладаг  “Мөнх төгөл од” компаний гадаад харилцааны төлөөлөгч БНХАУ-ын иргэн Оргил нь уг автомашиныг түр унаж байсан гэнэ.

 

 
НУУЦ.мн