“Бор шувууд” ийн жиргэж эхэллээ. Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан хатагтай Ж.Цолмон сайд болох гэж зүтгээд АТГ-ын босгыг давалгүй өвдөг шороодож, ашиг сонирхлын зөрчилтэй гэх хар тамгыг даруулж орхисон. Намдаа болон хэсэг бүлэг нөхдөд цаг үргэлж эрхэлж, тунирхаж байдаг түүнийг анд нар нь аргадаж тайвшруулахдаа Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны сайдын зөвлөхөөр томилсон.
Гэвч түүнд эл албан тушаал нь хангалтгүй санагдсан тул АШУҮИС-ийн захирлын суудлыг өгөхийг намынхаа нөхдөөс хүсч, заримаар нь хэлүүлж яваа сурагтай. Цахим ертөнц дэх мэдээллээр бол Ж.Цолмон нь “Ортодент” хэмээх эрүү нүүр, гоо засал, шүдний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгтэй төдийгүй хувийн бизнесээ эх, нялхаст зориулсан төрөх эмнэлгээр өргөжүүлсэн нэгэн аж.
Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхдаа “Гардасил” хэмээх хорт хавдрын эсрэг вакцинд өсвөр насны охидыг хамруулах төслийг орон даяар хэрэгжүүлсэн нь багагүй хэл ам дагуулсан. Төсөл гэдэг мөнгө учраас Монголын ирээдүй болсон охидыг мөнгө олох хэрэгсэл болгох гэлээ гэхчилэн цахим ертөнцөд бичиж байв. Мөн түүнийг С.Баяртай нэр холбон нэг хэсэг шуугисан. Хэрэв “бор шувууд”-ын жиргээ бодитой бол ийм л бүсгүй АШУҮИС-ийг удирдах нь ээ.
Х. Норжин
MINFO.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо