Өвлийн улирал эхлэхээр утааны асуудал хотын удирдлагуудын “толгойны өвчин” болдог. Өнгөрсөн жилүүдэд утаагүй түлш, утаагүй зуух зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн билээ. Түүнчлэн Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хороололд түүхий нүүрс түлэхийг хориглож, утаагүй түлшийг хямд үнээр борлуулж байсан билээ. Гэсэн ч утаанаас үүдэлтэй агаарын бохирдол дорвитой хэмжээнд буурахгүй байгаа.
Харин энэ жил хотын дарга С.Батболд утаатай хэрхэн тэмцэх төлөвлөгөөгөө танилцуулав. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот-2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан.
Тухайлбал, өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлэх, олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх, шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Мөн “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн байна. Мөн нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогжилтыг 80 хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг ажил төлөвлөж байгаа гэсэн юм.
Үүнээс үзэхэд утааг бууруулах уг хөтөлбөрт шинэ санаа нэг ч алга. Өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийг сайжруулж, дахин хэрэгжүүлнэ гэжээ. Шинэ техник, технологи нэвтрүүлнэ гэдэг нь ч тодорхой бус. Аль хэдийнэ утааны улирал эхэлчихээд байгаа энэ үед хэзээ төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээд, шинэ технологио нэвтрүүлээд утааг бууруулах вэ, хотын дарга аа..,
Ж.МАРАЛ


Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2108 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө