Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын гаргасан захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг хийж эхэлжээ.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, дүүргийн Прокурорын газар хамтарч энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хороонд үйл ажиллагаа эрхэлдэг баар цэнгээний газруудад нэгдсэн шалгалт хийжээ. Тус хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 49 аж ахуйн нэгж байдгаас 36 нь “Баянцээл”-ийн гудамжинд байдаг. Мөн Сансарын үйлчилгээний төв орчимд 33 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг байна. Баар цэнгээний газрууд шөнийн 04:00 цаг хүртэл ажиллах болсноор тус дүүрэгт гэмт хэргийн зөрчил ихэссэн хэмээн албаныхан мэдээллэж байна. Түүнчлэн шалгалтын үеэр баар, цэнгээний газрууд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж, аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөөр байгаа талаар иргэд оршин суугчдаас гомдол санал ихээр ирсэн байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ