Парист болсон дээрмийн хэргээс болж Ким олон нийт, цахим сүлжээнд идэвхигүй нэгэн болж хувирсан. Аливаа тэмдэглэлт баяр, арга хэмжээг үл алгасч, өөрийн дүрмээр оролцох дуртай Ким Кардашианыг сэм үгүйлсэн хүмүүс олон.
Түүний нам гүмхэн байсан хугацаанд Халлоуины баяр болж өнгөрсөн. Тэгвэл Ким олны нүдэнд өртөхгүйгээр, гэртээ хоёр хүүхэдтэйгээ баяр тэмдэглэсэн зургийг дүү роб Кардашиан нь түүний вебсайтад тавьжээ.
“Алладин ба шидэт дэнлүү”-ний Жасмин гүнжийг дуурайсан Ким бяцхан Норд Уэст охиноо ч мөн өөртэйгөө ижил цэнхэр өнгийн даашинзаар гоёжээ. Мэдээж Сэйнт хүү бол Алладин болсон нь тодорхой.
Сонирхуулахад Кимийн дүү Роб Кардашианы гэргий Блак Чайна өчигдөр амаржиж Дрийм хэмээх өвөрмөц нэртэй охинтой болсон билээ.


Эх сурвалж: www.zone.mn