УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой эргэлзээтэй асуудал их байна. Гэвч нэр нь холбогдоод байгаа энэ хүмүүс хамтдаа Төрийн ордонд сууж байгаа хэрнээ нэг нэгнээ олж уулзаад нүүр нүүрээ хараад ярьчихаж чадахгүй юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр үүнийхээ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудалд нэр нь холбогдсон хүмүүсийг оролцуулсан телевизийн шууд хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал Ч.Батцэнгэлд хандсан байна. Тэрээр С.Жавхлан гишүүний албан бичигт хариулт өгөхдөө “Холбогдох хүмүүст хэлэлцүүлэгт ирж оролцох санал тавьсан боловч татгалзсан хариу өгч байна” гэсэн хариу өгчээ. Үүний дараа “Монголын мэдээ” сувгийн захирал Ч.Батцэнгэлийг ажлаас нь халсныг С.Жавхлан гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой гэж хардаж байгаа ажээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг оролцох ёстой гэж үзэн урилга илгээснээ дуулгалаа.
УИХ-ын гишүүн С.Жавхлан телевизийн хэлэлцүүлэг хийх саналаа МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Оюундарьд илгээсэн байна. Уг саналдаа энэ сарын 18-ны 21.00 цагт хэлэлцүүлэг зохион байгуулж өгөхийг хүсчээ. Мөн уг хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг оролцох ёстой гэж үзэн урилга илгээснээ дуулгалаа. Түүнчлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон түүний Засгийн газрын гишүүд, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан аж ахуйн нэгжийн төлөөллийг хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцохыг уриалсан байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ