УИХ-ын ээлжит чуулганаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр ойрд харагдахгүй шахам байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва байр сууриа илэрхийлж үг хэлэхдээ Монголын малчдыг мэргэжлийн бишээр нь дуудаж, залуу малчдыг сүрхий доромжиллоо.
Тэрбээ “Мэргэжлийн малчин бэлтгэмээр байна. Залуу малчид цөөрсөн талаар ярилаа. Тэднийг жинхэнэ мэргэжлийн малчин болгож бэлтгэх хэрэгтэй. Мөн бусад улсуудад туршлага судлуулмаар байна. Ахмад малчдаас туршлага судлуулмаар байгаа юм” хэмээн ярив.
Залуу малчин цөөрч байгаа нь үнэн ч тэднийг мэргэжлийн биш хэмээн хэлж байгаа нь жинхэнэ утгаар нь доромжилж байгаагаас ялгаа юу байна. Тэгээд бас гадаадад туршлага судлуулна ч гэх шиг. Монголоос өөр улсад бэлчээрийн мал аж ахуй гэж бараг байхгүй ч эрхэм гишүүн мэддэггүй бололтой. Тэгээд ч Монголын малчид арай ч гаднаас туршлага судлахдаа тулчихаагүй л байна.
MINFO.MN
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ