Сайд асан Мөнхчулууны Зоригт Улс төрдөө одооноос л анхаарлаа хандуулж эхэлж байгаа бололтой. Учир нь түүнийг урлагийн ертөнцөд хөл алдаад, саарал ордон дотор хамт суудаг байсан нөхөд нь “Өө, нөгөө зураг авдаг Зоригт уу”, “Манай Зоригт талбайн зурагчин болсоон” гэх зэргээр хөөрхөн шоглодог болсон гэнэ лээ. Уран сайхны кино продюссерлаж, урлагийг удаах санаа тавих зүйлээрээ сонгоод байсан М.Зоригт сүүлийн үед өөрийнхөө дарсан зураг, өөрийнхөө продюсерээр ажилласан киноны зураг, бичлэгээс бусдыг хувийн цахим хуудсандаа “үл ойшоон” нийтлээгүй ээ.
Тэгвэл тэнгэрийн муухай зангаа таниулж, төрийн тогоонд ид халуу буцалж буй өнөө үед тэрбээр өөрийн үзэл бодлоо ийн илэрхийлж эхэлжээ. Тэрбээр: “УИХ-н 76-д сэтгэл дутаад байна, Засагт- Чадвар, зангараг дутаад байна, Бидэнд-Зориг дутаад байна”, “Бүхэлдээ бид тогоотой цуйван тойроод халбага ч үгүй гүйлдээд байна” гэхчлэн улс төрийн зангагараа тавиад туучихаагүй байгаа гэдгээ илэрхийлээд эхэллээ шүү.
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо