Ц.Мянганбаярын сүүлчийн амраг гэгдэх О.Пүрэвдулам


“Монгол газар”-ын босс Ц.Мянганбаяртай нэр холбогдож, нэг гэрт орж, үрийн зулай үнэрлүүлж явсан олон сайхан бүсгүйчүүд бий. Бэлтэй эрийн өвөрт өөрсдөө гүйгээд очдог сайхан хүүхнүүдийг шилж сонгон угтан авдаг алтны магнатын сүүлчийн сонголт нь топ модель О.Пүрэвдулам байсан.

 

Түүний хувьд мөн л бусад амрагуудынх нь адилаар охин төрүүлж өгсөн. Бусад моделиудаа бодвол арай л хэрсүү харагддаг бүсгүй Ц.Мянганбаярын бизнес тааруухан байгааг ч үл ажран одоогийн байдлаар эр нөхрийнхөө дэргэд байгаа сурагтай. Өсөж дэвжих карьераа золиослон байж баян эрийн мөрийг түшсэн бүсгүйн өмнөөс харамсах хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Харин алтны магнатын хувьд хамгийн сүүлчийн амраг дээрээ тогтох үгүйг цаг хугацаа л харуулах байх даа. 

 

PAPARATSI.MN