зрын тосны үнэ хамгийн хямд үедээ очоод байна. Мөн түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр байхгүй, 100 хувь импорт хийдэг, эдийн засаг нь тийм ч сайнгүй гэсэн үзүүлэлтийг гол болгон Киргизстан, манайхыг 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд гаргаж байхад зэрэгцээд есөн тэрбум ам.долларын бонд гаргасан Итали улсад шатахууны үнэ огцом буурч байна. Энэ нь тус улс өөрийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг олноор бий болгож чадсантай холбоотой аж.
Манайхтай ижил эдийн засаг сайнгүй, өр шир тавьсан, эрх баригчид нь мөнгө олохын тулд “шуналтвал шуналтахаар” нөхцөл байдалтай гэдгээрээ адил төстэй ч Италид ийнхүү шатахууны үнэ буурсаар байгаа нь сайшаалтай. Итали улсад 1.66 ам.доллар байснаа 1.55 ам.доллар болсон. Бууралтын хувь нь шалихгүй ч өсч, буураад, дэлхийн зах зээлийн ханшид харьцангуй мэдрэг болох нь харагдана. Харин Боливид шатахууны ханш огт өөрчлөгдөөгүй ч үнэ нь тэртэй тэргүй дэлхийн дунджаас бага буюу 1000 төгрөгөөр зарагдаж байгаа юм.
Ноднингийн өдийд манайхтай ижил буюу 83 орчим центээр шатахуун борлуулж байсан Гүрж улсад үнэ 71 цент болж, 12 цент буюу 15 хувиар буурсан байна. Дэлхийн улс орнуудыг дундажлаад аваад үзэхэд 15-20 хувь буурсан байгаа юм. Огт өөрчлөлгүй ижил хэмжээнд барьсан улс орнууд байгаа ч тэнд шатахууны үнэ манайхаас хамаагүй хямд тогтсон байгаа юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо