нал хураалтад аль ч намын талд эргэж мэдэхээр байсан хөвөгч мужуудын саналууд нэр дэвшигчдийн хувь заяаг шийдэхээр байна. Сүүлд ийм мужуудын томоохон төлөөлөл болсон Флоридад Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулж 29 санал нэмж авсан бол Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны хувьд Вашингтон мужид ялалт байгуулснаар 12 санал нэмж аваад байгаа. Гэсэн ч давамгайлал Трампын талд байгаа бөгөө 232 төлөөлөгчийн саналтай байна. Харин Хиллари Клинтон 209 саналтай өрсөлдөгчөөсөө хоцорч явна.
Одоогоор ердөө 10 мужийн саналын урьдчилсан дүн мэдээ гараагүй хүлээгдэж байгаа бөгөөд үүнээс Аризона, Айова, Мичиган, Нью Хемпшир, Юта, Висконсин буюу зургаад нь Доналд Трамп давамгайлж явна. Америкийн зарим томоохон мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын 45 дахь удаагийн Ерөнхийлөгчөөр Доналд Трамп ялах нь тодорхой боллоо. Ингэснээр Ардчилсан нам, Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн ээлжлэн ялалт байгуулдаг бичигдээгүй уламжлал давтагдаж энэ удаа бүгд найрамдахчуудын дундаас Ерөнхийлөгч төрөн гарах нь хэмээж байна.
POLITIK.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо