Манай загварын салбарынхан дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай гэдгээ батлан харуулсаар байгаа билээ. Тэдний нэг болох “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Мисс Монголиа-2014” оны Тэргүүн мисс Ю.Балжидмаа өөрийн гэсэн өнгө төрх, орон зайгаа тодотгон тун ч амжилттай яваа.
Загвар өмсөгч бүсгүй Хятад улсын Шиньжянд 28 дахь удаагаа зохион байгуулагдсан 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцсон Дэлхийн хэмжээний “Miss model of the world” тэмцээнд амжилттай оролцон Топ 10-т багтан, “Miss model of the world-Miss best media impression” шагналын эзэн болсон байна. Түүний хувьд анхны Олон улсын чанартай тэмцээнд оролцсон гэхэд чамлахааргүй амжилт үзүүлсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Хонг Конгд зохион байгуулагдсан “international fashion super model” тэмцээнд хоёрдугаар байр эзлэн, “Most voted social media” шагналыг хүртжээ.
Энэхүү хоёр шагналыг хүртсэн тэрбээр “international fashion super model” хэмээх цолыг авсан байна. Гоо сайхан байдлаа эрхэмлэн, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, авьяас чадал, хөдөлмөрч зангаараа амжилт үзүүлж байгаа түүнийг цаашдаа олон олон тэмцээнүүд хүлээж байгаа биз ээ. Эх орон, элэг нэгтнүүдийнхээ нэрийг өндөрт өргөж явах хүндтэй үүргийг хүлээсэн хэн бүхэнд амжилт хүсье.
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо