Хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай "Цасангоо" хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм. 1937 онд Уолт Дисней студийн 5 жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн "Цасангоо ба долоон одой" нэртэй бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино хамгийн алдартай Цасангоо бөгөөд энэ дүр нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ.
Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд бас нэгэн шинэ хуудсыг нээж байна. 11 сарын 13 ба 19-ний 12:00, 16:00 цагуудад The Corporate Hotel and Convention Centre-ийн Концертын танхимд эрхэм үзэгчид та бүхнийг урья.
Зохион байгуулагч: Nomadic Ballet Production Дэмжигч байгууллагууд:
The Corporate Hotel and Convention Centre
GER Group
Тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт 1900 1800 TICKET.mn-ий албан ёсны дараах кассууд өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд ажиллана.
Shangri La Mall, 3 давхарт ИнтерномEMart, 2 давхарт ИнтерномCorporate Hotel & Convention Centre-ийн касс өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо