“Хөх, өгзөг, давхраа гээд хамаг юм минь өөрийнхөөрөө” хэмээн фэнүүдийнхээ эргэлзээнд дорвитойхон шиг хариулт өгөөд амыг нь тагладаг дуучин Хишигдалай шийдэмгий зангаараа урлагийн нэгэн үеийнхнээсээ ялгардаг. Сүүлийн үед хийсэн үйлдэл, өмссөн хувцас, ил гаргасан хөхөөрөө олны нүдийг хужирлаад буй бүсгүй маань гоо сайхны мэс засал хийлгэж буяндаа бузар хийх хүн би биш хэмээн хэлж байсан удаатай.
Тэгвэл гоо сайхны бус аргаар хэрхэн өдийг хүртэл өөрчлөгдөөд буй нь мэдээж сонин... Хайрлаж, хүндэлдэг олны танил хүнийхээ стиль имиджийг даган дуурайдаг фэнүүд маш их байдаг. Тэгвэл Хишигдалайгийн нэгэн фэн охины ээж түүнд хандан “Хамар эрүүгээ засуулж, давхраа оёулсныг чинь хараад манай охидууд гоо сайхны мэс засалд орохыг хүсэх боллоо. Битгий ийм байдлаар бусдын хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлж уруу татаад бай” хэмээн хэлсэн гэнэ. Хүн болгон сайхан харагдахыг хүсэлгүй яахав, гэхдээ төрөлхийн гоо сайхан байдал хэзээд нэг үзэмжээрээ байдаг шүү дээ. Харин хиймэл зүйл бол бусдад анзаарагдаж л таарна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна