АНУ-ын Теннесси мужийн Мөмфис хотын цагдаа нар айлын гэрт орж хулгай хийгээд, явахаасаа өмнө амжиж эзэгтэйн орон дээр секс хийхээр шийдсэн хоёр шийдсэн хулгайчийг эрэн сурвалжилж байгаа аж. Гэрийн эзэгтэй Жэйми Барнс гэртээ ирээд цочролд оржээ. Гэрийнх нь хамаг юм ундуй сундуй болсон байсан бөгөөд унтлагын орон дээр нь танихгүй эр, эм хоёр загас наадуулж байсан гэнэ.
“Би тэднийг хараад орилж, гартаа шүүр шүүрч авсан. Тэднийг цохих гэсэн боловч эрэгтэй нь орилж хашгиран, юу ч мэдэхгүй хэмээн жүжиглэж эхэлсэн. Харин эмэгтэй нь миний даашинзыг аваад өмсөхийг оролдсон. Гэвч би түүнийг нь булааж авсан. Тэр хооронд эрэгтэй нь гараас гарч зугтсан. Би түүний араас гүйсэн ч гүйцээгүй” хэмээн эзэгтэй ярив.
Барнс цагдаа нарыг дууджээ. Цагдаа нар гэрт үлдсэн эмэгтэйг саатуулсан аж. Түүнийг хорьсон байна. Харин эрэгтэйг нь эрэн сурвалжилж байгаа гэнэ. Хулгайч нар түүний гэрээс үнэт эдлэл, хувцас, зарим нэг цахилгаан хэрэгслийг нь хулгайлсан гэж Барнс өгүүлэв. Түүний нэг хөрш гэрээс нь хүмүүс хайрцагтай зүйл авч гарахыг харсан ч нүүж байгаа биз гэж бодоод цагдаа нарт хэлээгүй гэдгээ хэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ