Хятад улсын Жэцзян мужийн Вэньжоу хотын шүүхээс хүүхэд наймаалдаг мафийн толгойлогчид цаазын ял оноосон тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ. Толгойлогч Чжанд цаазлах ял ногдуулж, бүх хөрөнгийг хураан авчээ.
Энэ гэмт бүлэглэл 25 гишүүнтэй бөгөөд 23 нь ял авлаа. Мафийнхан 2013 оны эхээс 2015 оны 6 сар хүртэлх хугацаанд 26 хүүхдийг зарсан нь тогтоогджээ. Толгойлогч Чжан 20 хүүхдийг хулгайлсан хэрэгт холбоотой бол түүний найз хүүхэн 17 хүүхдийг зарахад оролцсон байна.
Аймшигт гэмт хэрэгт оролцсон эмчид 13 жилийн ял өгч, 10 мянган долларын торгууль ногдуулав. Мафийн бусад гишүүд 1-8 жилийн ял авчээ.
Хятадууд хүний наймаачдаа эр эм гэлгүй цаазалдаг. Өмнө нь Хятадын Гуанси-Жуаны автономт районы шүүхээс Хуан гэдэг эмэгтэйд цаазын ял ногдуулсан. Энэ эмэгтэй төрөөд 10 хонож байгаа нярай хүүхдээс өгсүүлээд 7 сартай 20 гаруй хүүхдийг зарсан нь нотлогджээ. Энэ мафид Хятад, Вьетнамын 20 гаруй иргэн хамрагдаж байсан ба бүгд 22 сараас насан турш хорих ял авсан юм. Энэ ажиллагааны үеэр 11 хүүхдийг чөлөөлж чадсан аж.
Хүний наймааны эсрэг хятадууд их хүч хаяж, хар тамхины мафитай адилтган тэмцдэг болжээ. Ганц жишээ дурдахад, 2011 оны нэг ажиллагаанд 5000 цагдаа оролцон хүний наймааны хэд хэдэн мафийн бүхэл бүтэн сүлжээг илрүүлсэн байна. Нийт 600 гэмт хэрэгтнийг баривчилж, олон сараар хоригдсон 180 хүүхдийг аварч чөлөөлсөн юм.
Хачирхалтай мэт боловч хүүхдийг боолчилж зарах схемийг анх төрийн алба хаагч Цай Ляньчао санаачилжээ. Хятадад "1 өрх 1 хүүхэд" бодлого хэрэгжиж байх үед нормоос илүү төрүүлсэн хүүхдийг төрийн албан тушаалтан хурааж авдаг байсан. Зарим муу хүмүүс хураасан хүүхдүүдээ цааш 160 мянга хүртэл доллараар зарж байсан нь нотлогдсон аж. Эхлээд Сычуань мужаас ийм гэмт хэргийн ул мөрийг олж цааш мөрдсөөр нийт 9 мужаас мафийнхныг олж баривчилжээ.
www.mnews.mn
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ