УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш тоотойхон бараагаа харуулсан УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцож байна.
Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг дэмжих боломжгүй байгаагаа ингэж тайлбарлав.
УИХ-ын гишүүн С.Жавхлан “Хямралыг даван туулах хөтөлбөр нь монголчууд өөрсдөө яаж бүтээдэг болох вэ, түмэн олноо үүнд яаж уриалан дуудах вэ гэсэн хөтөлбөр байх ёстой атал газраа ухая, хүмүүсээс гуйлгачилъя, хөрөнгө оруулагч л орж ирвэл сайхан болно гэсэн юм биччихсэн байна. Мөрийтэй тоглоом байгуулъя гэх мэтчлэн тархины тураалтай юм байна. Өргөн олныхоо оюуны хүчийг яагаад олж харахгүй байна вэ. Төр жинхэнэ зөв зүйл рүү орлоо гэдэг юм харагдахгүй байна. Сэтгэлгээний хямралаас оюуны хувьсгал хийж гарах ёстой. Хөтөлбөрийг дэмжихгүй.
Сая “Эрдэнэт”-ийн асуудал дэгдлээ. Ямар эх үүсвэрээр 49 хувийг авсан бэ гэдгийг хэн ч тодруулахгүй юм. Нээлттэй хэлэлцүүлэг хийх ёстой, яагаад хийхгүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс яагаад асууж болохгүй байгаа юм. Нэг байшинд сууцгааж. 27 настай залуу, Монголбанкны түрүүчийн ерөнхийлөгчийг дуудаж асуух хэрэгтэй байна. Тойроод л бөөрөнхийлөөд байна. Нүүр, нүүрээ харж байгаад ярих хэрэгтэй.
Зунжингаа л АСЕМ ярьсан, ирсэн хүн бүрийн цүнх савыг ухах шахуу юм болсон. Гуйлгачин сэтгэхгүйгээсээ салмаар байна” гэв.
NEWS.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов