"GOLDEN GYM" фитнес клубийн сургалт, үйл ажиллагаа хариуцсан ахлах багш Э.Өсөхбаяртай аэробик, фитнесийн сургалт, шинэ хөтөлбөрийн талаар ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцана уу. Аэробик фитнесийн спорттой хэзээнээс холбогдов?
Намайг Энхтөрийн Өсөхбаяр гэдэг. Би 1999 оноос аэробик фитнесээр хичээллэж эхэлсэн.Golden gym фитнес клуб багшлаад 5 жил болж байна. Энэ хугацаанд олон шавь тамирчидтай боллоо. Анх Goldengym фитнест клубт аэробик фитнесийн багш дасгалжуулагч болж ажилд орсон.Түүнээс хойш ахлах багш, сургалт хариуцсан ахлах багш болж ажилдаа амжилт гарган ажиллаж байна.
-За Goldengym фитнес клубээр сонин сайхан юу байна? Сүүлийн үед ямар хөтөлбөрүүд арга хэмжээ хэрэгжүүлж байна
Golden Gym фитнес клубээр сонин сайхан ихтэй.Төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. G power гээд хөтөлбөр маань жин хасах, галбиржуулах, чийрэгжүүлэх зориулалттай хэрэгжиж эхлээд хагас жил болж байна. Хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үйл ажиллагаа гэх юм бол Abs & Butt галбирлаг гоё хэвлий, өгзөгтэй болох эрчимжүүлсэн ангийг нээсэн байгаа
Abs & Butt нэрнээсээ л өвөрмөц сонин санагдаж байна л даа...Охид, эмэгтэйчүүд маань бүгд л сайхан өгзөг хэвлийтэй байхыг хүсдэг шүү дээ. Энэ хөтөлбөрийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч ?
Эмэгтэй хүмүүс ялангуяа охидууд хамгийн гоё бэлхүүстэй өгзөгтэй байхыг хүсдэг. Энэ Abs & Butts хөтөлбөр маань зөвхөн тураах биш охид бүсгүйчүүдийн ихээр санаа зовдог биеийн хэсэг болох өгзөг хэвлийн хэсгийн илүүдэл өөхийг арилгаж ,зөв хөгжүүлэн галбиржуулах тусгайлсан хөтөлбөр юм. Бүсгүйчүүдийн биеийн харьцаа өв тэгш гуалиг бөгөөд ялдам эмэгтэйлэг чанарыг тодотгож өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлж өгдгөөрөө энэ хөтөлбөр маань давуу талтай
Ерөнхийдөө бол фитнес гэхээр Motivation харж байхад гоё хэвлийтэй гоё өгзөгтэй хүүхнүүд байдаг.Тийм хэмжээнд л болгохыг зорьж байгаа юм л даа.
-Хэр удаан хугацаанд хичээллэвэл үр дүн гарах вэ ?
Хөтөлбөр маань 2 сарын хугацаатай зарлагдан хичээллэж эхлээд байна. Булчинг амрааж байж үр дүн гардаг болохоор 7 хоногт 3-4 удаа хичээллэдэг. Одоогоор 5 салбарын хэмжээнд 50 гаруй охид эмэгтэйчүүд хамрагдаж байна. Цаашид бас нэмэгдэх хандлагатай байна. Мөн сонирхож байгаа охид, бүсгүйчүүд маань өөрийнхөө завтай өдрөө ирж Abs & Butts-н ганцаарчилсан сургалтыг авч болдогоороо бас давуу талтай. Хөтөлбөр дуусахад хамгийн үр дүнтэй хичээллэсэн хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан хүнээ шалгаруулж бас тэмцээн зохиох гэж байна.
Тэмцээний ялагчийг яаж шалгаруулах вэ? Нууц биш бол шагналын сан нь ямар байгаа вэ?
Манай фитнес клуб маань бусад фитнес клубуудээс танита аппарат дээр хэмжилт хийдэг хоолны дэглэмийн зөвлөгөө өгдөгөөрөө давуу талтай.Танита аппарат нь Биений өөхний хэмжээ, Булчингийн жин, Хүний биед агуулагдаж байгаа усны хувь, Дотор өөхний үзүүлэлт, Биологийн нас, Ясны эрдсийн хэмжээ Гадна өөхний үзүүлэлт гээд маш нарийн тодорхой тоо баримтаар гардаг бөгөөд энэ үзүүлэлт дээр тулгуурлан хамгийн их үр дүнд хүрсэн өөрчлөлтийг гаргаж чадсан хүнийг л шалгаруулах юм. Тэмцээний супер ялагч 1 хүнийг тодруулах юм. Голден Жим фитнес клубт 1 жил үнэгүй хичээллэх эрх, ивээн тэтгэгч байгууллагын 1 сая төгрөг хүртэлх шагналууд тус тус дагалдана.
Ойрын хугацаанд Golden Gym фитнес клубын хийж хэрэгжүүлэх арга хэмжээ юу байна? Хийгдэх гэж байгаа ажлынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач
Манай фитнесийн хамгийн ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудын нэг бол Zumba pink party-г зохион байгуулах гэж байна. Энэ партиг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг юм. Энэ жил арай өргөн цар хүрээтэй зохион байгуулах гэж байна. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг арга хэмжээнээс олсон орлогынхоо тодорхой хэмжээний хандивыг Хавдар судлалын үндэсний төвд нэн хэрэгцээтэй байгаа хөхний хорт хавдрын тасгийг байгуулж хандивлахаар төлөвлөж байна.
Ярилцсанд баярлалаа.
Танд ажлын амжилт хүсье
Утас:88057155,7777-0099
Фэйсбүүк: Golden Gym www.goldengym.mn
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна