Хүн ер нь хөдөлмөрч, сэргэлэн байвал хүссэн зүйлдээ хүрч болдогийн тод жишээ хэмээн нэрийдүүлдэг “Шар айраг” хамтлагийн Г.Ганхүү Чех улсын Либерец хотын Техникийн их сургуулийг инженер, дизайнер мэргэжлээр төгссөн гэдэг юм билээ. Төгссөн мэргэжлээрээ дорвитой ажилалгүй, урлагт уруу татагдсан Ганхүү олон талын сонирхол, хоббитой нэгэн гэдэг нь бусдын нүдэн дээр үргэлж ил байдаг.
“Монголын шар айрагны холбооны ерөнхийлөгч, “Хаан брой”-н Ганаа, “Гранд хаан”-ы Ганхүү, “Шар айраг”-ийн дуучин, гитарчин, “Үүргэвчтай аялал”-ын Ганхүү гээд олон цолтой тэрбээр сурагч ахуй насандаа “Дөрвөн Иван” гэдэг хамтлагаа байгуулж байсан гэнэ шүү. Багаасаа л “том сэтгэж”, өдгөө тодроод буй Ганхүүг хотын өнгө төрхийг чимдэг алдарт “Битлз”-н хөшөөг бариулахад уран бүтээлч нөхдийн хамтаар зуу гаруй сая төгрөгийг цуглуулж байсан гэдгийг уншигч та мэдэх үү. Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу төслийн шүүгчээр ажилласан тэрбээр хөтлөгчийн ажлыг хэдийнэ хийгээд гаршчихсан. Ойр тойрных нь хүмүүс түүнийг “Овсгоо, самбаа нь дэндсэн” гэдгээр нь үнэлдэг юм билээ.
ЗОЛ
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна