С.Зориг агсны хэргийн эзэн нь одоог хүртэл олдоогүй хэмээн хавь ойрын хамаг л хүнийг хардаж сэрдэн, шалган саатуулж, хорих болсон. Түүний гэргий С.Булганыг жил гаруйн хугацаанд хорьж, хүнд нөхцөлд байлган байцаасны эцэст энэ есдүгээр сарын сүүлээр сулласан.
Мөн хотын мээр асан Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт сэжигтнээр татаж шалгаж байсан. Харин эцэст нь түүнийг ямар ч гэм буруугүй болохыг манай Хууль, хяналтын байгууллага эцэслэн тогтоосон гэнэ. Тэрбээр хэрэгт холбогдон, татагдах үедээ “1998 оны намар С.Зоригийн амь насыг зэрлэг балмадаар хөнөөсөн. Хэрэг гарсан орой намайг гэртээ байхад Нийслэлийн цагдаагийн газрын дарга Н.Ганболд “Хамгаалалтад авч байна” гэж хэлээд, хэргийн газар намайг дагуулж очсон. Тэнд маш олон хүн бужигнаж байсан. Хамгаалалтад авалгүй олон хүн бужигнуулсан байсанд би гайхсан. Тухайн үед хэргийн газарт очоод бусдын адил цочирдсон. Элбэгдоржийг ирэхэд хамт байж байгаад цуг явсан. Гарахдаа малгайгаа мартсан байсан учраас надаас гэрчийн мэдүүлэг авч, малгайгаа мартсан гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоож, мөрдөгч Н.Цогтбаяр гэдэг хүн миний малгайг эргүүлэн өгч байсан юм.
Үүнээс хойш надаас энэ хэрэгтэй холбоотой ямар нэг тайлбар мэдүүлэг аваагүй. Гэтэл УИХ-ын сонгуулийн өмнө мөрдөгч Н.Цогтбаяр дахин дуудаад “Хэргийн газар орхисон малгай чинь байна уу, Танд байгаа бол аваад ир” гэсэн. Малгайг аваад очтол хэргийн сэжигтэнээр татлаа гэж тайлбарласан. Ингээд ямар нэг хуулийн зүйл заалтгүйгээр 2000 онд "Ганц худаг"-т цагдан хорьсон” гэж байсан билээ.
PAPARATSI.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов