Сүүлийн үед дуучид маань өөрсдийн тус тусын уран бүтээлийг туурвихынхаа хажуугаар бие биенийхээ уран бүтээлд хүч нэмэн тусладаг болсон байна. Нийтийн дууны орон зайд нэгээхэн шинэ өнгө төрхийг нэмэн гарч ирсэн дуучин Баярын Болд болон түүний хайртай гэргий Чулуунчимэг нарыг шинэ цагын Жавхлан, Баясгалан хоёр хэмээн нэрийддэг.
“B sound” продакшныг байгуулан урлагийн төлөө хамт зүтгэж яваа нөхөддөө дэм болон, цөөнгүй тоглолтыг нь продюссерлан ажилласан дуучин маань хамгийн сүүлд МУГЖ, дуучин Д.Энхзулын хүү Э.Чинбаярын “Аз жаргалын цэцэг” тоглолтыг СТА цол тэмдэгээр энгэрээ мялаатал нь сайн продюссерийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Харин энэ удаад ч бас хоёр хос дуучдын уран бүтээлийн тоглолтын продюссерийн үүргийг гүйцэтгэх юм байна. Түүнд итгэл хүлээлгэсэн дуучид хамтран ажиллахаар ийнхүү ар араасаа сэтгэл шулуудсан бололтой. Сайн ч дуучин, сайн ч продюссер байх хэрэгтэй шүү.
ЗОЛ
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна