Лхагва гарагт буюу өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод олон мянган хүн цуглаж, сүүлийн өдрүүдэд дэгдсэн улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаарджээ.
Цагдаа нарын мэдээлснээр, “Seoul Station” галт тэрэгний буудлын ойролцоо болсон жагсаалд 8000 орчим хүн оролцсон байна.
Жагсагчид “Пак бол Чойгийн утсан хүүхэлдэй” гэсэн утгатай зурагт хуудас барьж, ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байжээ.
Ерөнхийлөгч Пак эртний анд Чой Сүн-силээс зөвлөгөө авч, түүнд улс төрийн баримт бичгүүдийг үзүүлж, хэлэх үгээ хянуулдаг байсан гэсэн мэдээлэл тархсны дараа Пак Гын Хэ-г олон нийт хатуу шүүмжлэх болсон юм.
30 эргэм насны нэгэн эмэгтэй “би маш сэтгэл гонсгор байна. Уур хүрч байна” гээд “хүн бүр Пак Гын Хэ-г огцруулахыг хүсч байна. Пак хариуцлага хүлээх ёстой” гэж ярьжээ.
Мөн 50 эргэм насны нэгэн эрэгтэй “Пак Гын Хэ ямар алдаа гаргаснаа ухамсарлаж, улс төрөөс явах хэрэгтэй” гэжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ