MАН-аас тодрон гарч ирсэн генсек гэгдэх Ж.Мөнхбатыг яруу найрагч гэдгээр нь олонхи хүлээж авдаг байсан цаг саяхан. Хүний шүлгийг хулгайлж дуу болгон хэнэг ч үгүй мэлзэж явсан хэмээх тодотгол нь түүнд “Болор цом”-ын эзэн болоход нь саад болоогүй. Яруу найрагчдын шүлэгний ганц нэгхэн мөр, бадгыг өөрийнхөө шүлэгтэй хөөрхөн гэгч нь эвлүүлээд биччихдэг нууц авьяастай түүнийг МАН-ын ах нар нь өлгийдөн авч өдгөө Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилсон.
Намдаа үнэнч байсны ачаар Монгол улсын сайд болсон Ж.Мөнхбат яруу тансаг үгсээ урсгахаа байж, улс төрийн тогоонд чанагдан туршлагажиж буй. Түүний хувьд аль ч салбарт хүчин зүтгэсэн өөр өөрийн гэсэн имиджийг бүрдүүлдэг бололтой. Улс эх орныхоо асуудалд ганцаараа ингэтлээ бухимдаж сууна уу, эсвэл яруу найраг шиг “ямар нэгэн зүйлийг нь хулгайлаад өөрийн болгочихмоор биш байгаад” ийн бухимдаж сууна уу. Харц нь хурцалсан хутга аятай Засгийн газрын нөхдөө зүсэж байгаа сурагтай. Ямартай ч түүний харцнаас дальдчин айсан хүмүүс сэтгэгдлээ илэрхийлээд эхэлсэн гэнэ шүү.
JUNE
PAPARATSI.MN
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье