Монгол Улсын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглож, түүнийг зохион байгуулсан хэрэгт шалгагдаж байсан “Мунзуй” хочит Г.Нямдоржийн хэргийг өнгөрсөн сард прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Улмаар прокуророос Г.Нямдоржийг цаашид хорих шаардлагагүй гэж үзэн 10-р сарын 20-нд хорих ангиас суллаж батлан даалтад гаргасан байна.
Тэрбээр хорих ангиас суллагдсанаасаа найм хоногийн дараа буюу 10-р сарын 28-ны өдөр хилээр оргон зайлахыг завджээ.
Тодруулбал, Г.Нямдорж нь зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилсан гэх мэдээлэл байна.
“Мунзуй” хочит Г.Нямдорж нь одоогоос гурван жилийн өмнө мөрийтэй тоглоом тоглосон гэх хэргээр баривчлагдаж шүүхээс нэг жилийн хорих ял оноож, ялын хугацаагаа жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлжээ. Улмаар өнгөрөгч тавдугаар сард Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн дахин баривчилсан байдаг.
Тэрбээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 149.3 "бусдыг далайлган сүрдүүлсэн", мөн хуулийн 125.1 "бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах" гэсэн зүйл ангиар шалгагдан хоригдож байсан юм.
Zaluu.com
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов