Тэр цагт бүгд чамайг харна
Тэнгэрийн одод ч бас чамд дурлана
Цаг нь болоогүй учралын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй... хэмээн дуулсаар охидын сэтгэлийг урвуулсан Монголын рок попын урлагийн 90-ээд оны төлөөлөл болсон хамтлагуудын нэг бол “Сүнс” хамтлаг мөнөөсөө мөөн. Одоо ч тэдний дуулсан хайрын үгтэй сайхан дуунууд аманд аялагдсаар байдгыг нуух юун.
Хамтлагаараа хаа нэгхэн баяр ёслолын арга хэмжээнд ирж ая дуугаа өргөж байгаа харагдах тэд “Урлаг биднийг голохгүй бол дуулсаар л байх болно” гэсэн уриагаараа “Сахиулсан тэнгэр” уран сайхны киноны нээлтийн үйл ажиллагаанд ая дуугаа өргөхөөр ирсэн нь энэ байлаа. Харамсалтай нь тус кино товлосон цаг хугацаандаа нээлтээ хийгээгүй ч “Сүнс”-ийн залуус цугласан зочдын нүдийг хужирлаад авна лээ. Ёстой л нэг гандан буурахгүй 90-ээд оныхон гэдгээ хааяахан ийнхүү батладаг тэдний хамтлагийн гишүүн Отгоо энгийн хувцасласан үедээ олонд танигдахааргүй харагдаж байгаа биз. Байгаагаараа байх ч юуных нь буруу байх вэ дээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна