Урлагт хайртай, багаасаа урлагаар хүмүүжсэн авьяаслаг хүүхдүүд их бий. Тэдний нэг болох Монголын Хүүхдийн ордны сурагч Цэрэнпунцагийн Цогбадрахын “Эхлэл” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолт өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд тун амжилттай болж өндөрлөлөө. Ц.Цогбадрах нь Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуульд суралцдаг шилдэг сурагчдын нэг юм.
Тоглолтынхоо үеэр өөрийн сурч мэдсэн урлагийн төрлийн бүхий л авьяасаа харуулсан түүнд идэвхи чармайлт, үеийнхнээ манлайлан үлгэр жишээ үзүүлж байгаа байдал, өсөх ирээдүйтэй амжилттай хүүхэд хэмээн үнэлж “Монголын Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар”-ын авьяас Алтан медаль, “Монголын багш нарын Холбоо”-ны “Алтан бөмбөрцөг”, “Монголын сурагчдын Холбоо”-ны авьяас Алтан медалиар тус тус шагнажээ. Ирээдүйд олондоо хүндлэгдсэн сайн уран бүтээлч болно гэдгээ амласан түүний урлагийн их амжилтын замд амжилт хүсье.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна