Төрийн соёрхолт, дуучин Болд сар гаруйн өмнөө фитнессэр хичээллэн, бэлтгэлийн дараах хамаг хөлсөө гаргасан зургаа өөрийн цахим хаягаараа нийтлэж байсан. Тухайн үед түүнийг харсан хүмүүс “Биен дээрээ ус асгасан л байна, ийм хөлс гэж юу байхав”, “Монгол поп хөлс ийм байдыг юм уу ” гэхчлэн егөөдлийн үг чулуудаад авсан. Тэдний хажуугаар “Болдын бие даам, Болдын хөлс даам, Зүгээр л байгаа байдал нь үнэн даам” гэхчлэн дууных нь үгээр наргих ч фэнүүд нь байсан.
Сошиалаар тархсан энэ мэт сэтгэгдлүүд дуучин залуугын ундуйцлыг нилээдгүй хүргэсэн бололтой. Тэрбээр хэсэг хугацаанд дуугүй явсаны эцэст өөрийн цахим хуудсаар дамжуулан дахин шинэхэн зургаа нийтэлж “Хөлс маань янзын задарч байна, миний хөлсийг ус мус гээд байгаа нөхөд ирж хамт бэлтгэл хийгээрэй за. Илүү боксын бээлий байгаа шүү чамд! ” гэжээ. Төрийн соёрхолт Болд өөрийг нь ийнхүү өөрийнх тухай элдвээр “цуурсан” нөхдөд боксын ширэн бээлий бэлдэн хүлээж байгаа бололтой шүү.
JUNE
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ