Сангийн яамнаас Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Тогтвортой амжиргаа-3” төслийн орон нутгийн ажилтнуудыг хоморголон халсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Тогтвортой амжиргаа-3” төслийн 21 аймаг дахь төлөөлөл буюу “Сум дэмжих баг”-ийн нийт 105 ажилтныг өнгөрсөн сарын 28-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн аж.
Аймаг бүрт “Сум дэмжих баг”-ийн таван ажилтан тус төслийг хэрэгжүүлэх чиг үүрэг хүлээн ажилладаг юм байна. Ажилчид 2015 онд Сангийн яамны сайтад тавигдсан сонгон шалгаруулалтын зарлалын дагуу материалаа өгч шалгарч ажилд орсон гэдгээ мэдээллийн үеэр онцолсон юм. Харин Сангийн яамнаас тэднийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа “Өмнөх засгийн газрын үед ажилд орсон” гэж тайлбарласан талаар иргэдийн төлөөлөл онцлов.
Эх сурвалж: Grandnews.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна