Дүүг нь хүчирхийлсэн хүүхдүүдийг нагац ах нь зодсон хэрэг Хан-Уулын 5..-р сургууль дээр гарчээ


Энэ явдал жил гаруйн өмнө болсон агаад нууцлагдаж явсаар одоо л шүүхээр шийдвэрлэгджээ. 5...-р сургууль нь Хан-Уул дүүргийн 14-р хороонд байдаг гэнэ. Доод ангийнхаа охиныг хүчирхийлсэн гэх хөвгүүд нь тухайн үед 10-р ангид сурдаг байжээ. Хүүхдийг зодсон хүн нь хохирогчийн нагац ах болох Б.Б гэгч байжээ. Тэрээр “...2015 оны 10-р сарын 28-ны өдөр намайг гэртээ байхад миний төрсөн эгч залгаад “охиныг дээд ангийн хүүхдүүд нь хүчиндсэн байна” гэж хэлсэн. Би эгчийгээ замаараа аваад 5...- сургууль дээр ирсэн. Хоёр давхарт гараад булангийн ангид ороход нэг эрэгтэй багш, дүүгийн ангийн багш болон дөрвөн эрэгтэй хүүхэд байсан.

 

Би нүдний шилтэй өндөр бандийн хацар хэсэгт нь нэг удаа алгадаж хөлөнд нь нэг удаа өшиглөсөн. Намхан бандийг цохиогүй, дунд зэргийн нуруутай хүүхдийг нэг ч удаа алгадаагүй. Харин сандал дээр сууж байсан хүүхдийн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэр өшиглөсөн хүүхдийг нэг удаа алгадсан. Би тухайн үед манай дүүг энэ хүүхдүүд нийлээд хүчиндсэн гэж ойлгосон, их уур бухимдалтай байсан” гэжээ. Үүнээс болж нэг хүүхдийнх нь хөлний тахилзуур яс хугарсан аж. Болсон явдлын тухай хохирогч хүүхэд :..биднийг анги дээрээ байж байхад ангийн багш З орж ирээд “та нар ямар хэрэг хийснээ мэдэж байна уу” гээд нэг нэг цохисон. Ангиас гаргаад нөгөө хажуу талын эзэнгүй ангид оруулаад 26-ны өдөр юу болсон талаар ярь гэхэд нь З.Ж ярьсан. Ангийн багш та нар яаж байгаа юм бэ, ээж нь ирж байна шүү дээ гэсэн… ээжийг нь нилээд удаан хүлээсэн. Гэтэл ах нь гэх намхан нуруутай хүн орж ирээд Д-г цохиод дараа нь намайг цохисон.

 

Миний чихний ар хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон, сууж байхад зүүн талын хөлний хэсэгт нэг удаа өшиглөсөн, Ж, М нарыг ч  зодсон...шууд орж ирээд манай дүүг яаж байнаа гээд л зодоод эхэлсэн..намайг өшиглөсөний дараа ангиас гарахад миний хөл өвдөөд хөндүүрлээд эхэлсэн. Тэгэхээр нь би доголж явахгүй гэж гүрийсэн. Өөрөө буруу зүйл хийсэн байж баашилж байна гэж хүмүүс бодох байх гэж бодоод тэвчээд яваад байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд хөлөө үзэхэд зүүн хөлний шагай хэсэг хавдсан байсан. Гэмтлийн эмнэлэгт 10 мянган төгрөгөөр рентген зураг авахуулсан, Люксмед эмнэлэгт томографийн зураг 100 мянган төгрөгөөр авахуулсан, шүүх эмнэлэгт гурван мянган төгрөгөөр үзүүлсэн.. энэ бүх зардлаа нэхэмжилнэ” гэжээ.

 

 
NUUTS.mn