Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө мөрийтэй тоглож байсан хүмүүс рүү гэмт этгээдүүд халдаж, дээрэм хийсэн хэрэг гарсан билээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт энэ хэрэг гарсан юм. Гэмт хэрэгтэн болох А, Б нарын зургаан хүн хэргийн газарт байсан 10 иргэнд “АКМ” маркийн буу тулган сүрдүүлж, зарим залуусыг хутгалан, 40 сая төгрөг болон бусад эд зүйлсийг дээрэмдсэн гэх мэдээлэл бий. Тэдний хоёрыг Эрүүгийн цагдаагийн газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид газар дээр нь баривчилсан бол хэргийн газраас зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжилсны эцэст баривчилсан байдаг.
Гэхдээ мөрийтэй тоглоомын газарт ямар хүмүүс тоглож байсан, хэдэн төгрөгийн хохирол учирсан, хэр зэрэг гэмтсэн гэх мэдээлэл “нууц” хэвээр байгаа юм.
Эх сурвалжийн мэдээллээр тухайн өдөр дээрэмдүүлсэн хүмүүсийн дунд ....., Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин нар байсан гэх мэдээлэл байна. Дээрмийн үеэр их хэмжээний мөнгө, алт алдагдсан гэх яриа ч гарсан аж. Тиймээс мөрийтэй тоглож байгаад дээрэмдүүлсэн хүмүүсийг нууцалж байгаа гэсэн мэдээлэл бий.
Эх сурвалж: Medee.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна