Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачдаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн билээ.
Тус лабораториос 2016 оны наймдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд Баян-Өлгий аймгийн харъяат улсын начин Батчулуун овогтой Баатарцол, Увс аймгийн харъяат улсын начин Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтанд багтах бодис илэрч допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай манайд мэдэгдсэн. Лабораторийн албан ёсны хариуг холбогдох газруудад дүрмэнд заасан хугацаанд нь бид хүргүүлсэн.
Үндэсний бөхийн холбоо болон дээрхи 2 бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид наймдугаар сарын 29 ны өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас энэ сарын 11-ны өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу нь “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдлээ.
Энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн дүрэм, Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрх бүхий байгуулага болох Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Үндэсний бөхийн холбоонд хугацаанд нь албан ёсоор мэдэгдсэн болно.
ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна