Дооёо, Зулаа хоёрын “Доз” энтертаймент кино урлагт өөрийн эгсэн өнгө төрхийг агуулсан өвөрмөц бүтээлүүдээрээ хүч үзэн гарч ирсэн. Гэр бүлийн хоёр аль аль нь хошин урлагийн хамтлаг продакшнд харьяалагдахаа больж хувийн уран бүтээлдээ түлхүү анхаарч эхэлсэн.
“Хөх толботон”, “Элэг нэгтэн”, “Дүүлэн нис” зэрэг кинонууд нь гадаадын улс оронд зураг авалт нь явагдаж, өнөөгийн нийгмийн өнгө аясыг тун ч сүрхий харуулсан байдаг нь тэдний уран бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг гэдгийн бас нэгэн илрэл юм. Тэдний хамгийн сүүлийн уран бүтээлүүдийн нэг болох “Элэг нэгтэн” уран сайхны кино нь “Мумай” Олон улсын кино наадамд эхний долоод үлдсэн байна. Тус кино наадмын дүн нь ирэх арван хоёрдугаар сард гарах бөгөөд нийт 45 улсын 503 киноноос ийнхүү амжилттайгаар шалгарч үлдсэнд гэр бүлийн мундаг уран бүтээлчид маань догдлол дүүрэн байна гэнэ шүү.
JUNE
PAPARATSI.MN
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна