Твиттер, фэйсбүүкчдийн хүрээнд “Цэнхэр үст” хэмээн нэрлэгддэг Э.Цэрэндолгор хэмээх энэ бүсгүй дуу хоолойгоо зоригтойгоор цуурайтуулж яваа нэгэн. “Мүүн” хэмээх шашны урсгалыг Монгол улсад хамгийн ихээр мэдүүлж таниулж чадсан хүн гэхэд уншигч олон санал нийлэх биз. Нэг хэсэгтээ л БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяртай ана мана, ач тач үзэлцсэн ширүүн тулааны намжирдаан одоо ч чимээ нь тасраагүй байгаа билээ. Сэтгүүлч Б. Мөнхбаясгалангийн цензургүй яриагаар олон зүйлийг дэнслээд авсан тэрээр олон олон дэмжигчидтэй болсоноос гадна, сэтгүүлч найзтайгаа илүү дотно хамтрагчид болсон харагдана лээ. Тэгвэл цэнхэр үст Цэрэн ойрын үед ээжийгээ асарч сувилан, үр гэдэг үгний үүргийг биелүүлж яваа сурагтай. Ижил өнгийн дэгжин платиар ижилссэн эх охин хоёр сошиал ертөнцийн од болов. Ээжийгээ Dyrberg/Kern зүүлтээр гоёж нөхрөөрөө зургаа даруулж жаахан охидууд шиг аальгүйтээд авсан Цэрэн сүүлийн үед гэр бүлдээ ихээхэн цаг заваа зарцуулаад завгүй байгаа бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна