Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийсэн байна.
Энэхүү ажлын хүрээнд мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдээс Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг гаргуулан авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулсан эсэх, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан эсэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт зэрэг асуудлыг тус тус шалгажээ.
Хяналт шалгалтын ажлын хэсэг ХАСУМ-ийг хянуулаагүй томилогдсон албан тушаалтны жагсаалтыг нэг бүрчлэн гаргасан бөгөөд байгууллагын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн томилохдоо 11 албан тушаалтны мэдүүлгийг хянуулалгүй томилсон байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 40 гишүүн “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаагүй зэрэг хэд хэдэн зөрчлийг тогтоосон байна.
Эх сурвалж: Medee.MN
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна