Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан жигшүүрт хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Тодруулбал, өнгөрсөн сард 7-хон настай бяцхан хүүг аавынх нь нууц амраг гэгдэх бүсгүй захиалгаар хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Уг хэрэгт яллагдагчаар 18 настай Б гэгч залуу, 24 настай С гэгч эмэгтэй нар татагдаад байгаа бол хүүгийн аавыг гадуур байцааж байгаа юм. Тэгвэл бид өнгөрсөн удаад нууц амраг гэгдэх С нь өс хонзонгийн сэдэлтээр хүүгийн аминд хүрсэн байж болзошгүй талаарх мэдээллийг хүргэж байсан. Учир нь С гэгчийг жирэмсэн байхад талийгаачийн аав биед нь халдаж, хүүхдийг нь зулбуулж байснаас өс санасан гэх мэдээллийг эх сурвалж өгөөд байгаа юм.
Мөн хүүг захиалгаар хөнөөлгөсөн гэх С нь эл хэргийн урьдаас төлөвлөсөн, бүр шийдчихсэн байсан байх магадлалтай байгаа аж. Энэ нь хэд хэдэн зүйлээр нотлогдоод байгаа гэнэ. Тодруулбал, төрсөн дүү буюу ихэр дүүдээ хэрэг болохын өмнөхөн "чи одоо хоёр хүүхэд харах хэрэгтэй болно" хэмээж байжээ. Түүний ихэр дүүгийн хувьд мөн бага насны нэг хүүхэдтэй бол сэжигтэн С нь ч бага насны охинтой юм.
Д.Дуулим
Grandnews.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна