Монголын рок поп урлагийн ууган хамтлагуудын нэг “Өргөө” хамтлагийн дуунууд одоо ч сэтгэл зүрхэнд эгшиглэсээр байдаг. Барилгачдын Соёлын ордны дэргэдэх хэмээн овоглогддог байсан “Өргөө” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ И.Болоож хамтлагаа анх үүсгэн байгуулсан цагаасаа өнөөг хүртэл урлагтаа үнэнчээр зүтгэж буй нэгэн. Ёстой л “авьяас хэзээ ч тэтгэвэрт гардаггүй” гэсэн үгний баталгаа болсон дунд үеийн төлөөлөл болох UBS телевизийн Ерөнхий захирал, МУУГЗ Л.Балхжав, Хөх тэнгэр” хамтлагийн даралтат хөгжимчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Энхбаяр, “Хөх тэнгэр”, “Инээмсэглэл”, “Black & White” хамтлагийн даралтат хөгжимчин, МУУГЗ Г.Пүрэвдорж, Пентатоник Академийн ерөнхийлөгч, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, МУСГЗ Б.Долгион, “Соёл Эрдэнэ” хамтлагийн ахлагч, МУСГЗ Г.Жаргалсайхан нар “Ахмадын золбоо” хамтлаг байгуулан фэнүүддээ уран бүтээлээ хүргэдэг.
Түмэн олныхоо аманд аялагдаж, сэтгэлд хоногшсон сайхан дуунууд энэхүү уран бүтээлчдээс л гарч байсан. Тэд одоо ч урлагаасаа “нүүр буруулалгүй” мохошгүй бүргэдүүд гэдгээ баталсаар байгаа. Тэдний нэг болох “Өргөө” хамтлагийн үүсгэн байгуулагч, МУСГЗ И.Болоож зүүсэн тэлээ, өмссөн савхин хантаазаараа гангарсаар манай дуранд өртлөө. Цаг хугацаа хэдийнэ өнгөрөвч, цаглашгүй их авьяас, стиль хоёр яг хэвээрээ л байна даа.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна