Филлипин улсын Манила хотод болж буй "Miss Earth" буюу “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн Э.Азбилэг оролцож байна. Тэрээр өнөөдөр явагдаж буй авъяaслаг мисс шалгаруулах тэмцээний шагналын эзэн болсон тухай таатай мэдээг хүргэж байна. Э.Азбилэг маань 2013 онд Солонгос улсад зохион байгуулагдсан "Авъяаслаг мисс"-ийн тэмцээнээс дэд байр, авьяаслаг миссийн шагнал хүртэж Монголынхоо нэрийг өндөрт гаргасан билээ. Ингээд та бүхэндээ түүний амжилтуудаас хүргэж байна.
Уран нугаралтаар үзүүлсэн амжилтуудаас:
- Уран нугаралт нь өөрөө Монголын язгуур урлаг. Тиймээс Монголын язгуур урлаг болох уран нугаралтыг европын арван орноор аялан тоглолт хийж Монголынхоо нэрийг өндөр өргөж сурталчилсан
- 2007 онд БНХАУ Учао хотноо зохиогдсон олон улсын циркчдийн тэмцээнээс Монгол төрх уран нугаралтын үзүүлбэрээр хүрэл арслант цом авсан
- 2008 он Москва хотноо зохиогдсон олон улсын циркчдийн тэмцээнээс Могойд 4 хос үзүүлбэрээр "Цирк Залевский" нэрэмжит хүрэл цом
- 2009 он Москва хотноо зохиогдсон дэлхийн циркчдийн 3-р их наадмаас Монгол төрх 6 хос үзүүлбэрээр Гурвалсан мөнгөн морь цом
- 2013 онд СТА цол хүртсэн

Миссийн тэмцээнүүдээс үзүүлсэн амжилтуудаас:
- 2013 онд Miss motors international тэмцээний шилдэг 10, miss talent шагналт
- 2014 онд Miss Mongolia тэмцээний шилдэг 8, miss talent шагналт
- 2014 онд Miss supertalent of the world тэмцээний 2nd runner up, miss talent шагналт
- 2015 онд Miss World Mongolia тэмцээний 2nd runner up, miss talent, miss sport шагналт
- 2016 онд Дэлхийн томоохон миссийн тэмцээн болох "Miss Earth"-д эх орноо төлөөлөн ийнхүү оролцож эхний шагнал байрын эзнээр тодроод байна.
Эх дэлхийн мисс 2016 тэмцээний #ECO бичлэгийн #ХАНДАЛТ оноонд нөлөөлж байгаа Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа тул мисс Э.Азбилэгээ дэмжин бичлэгээ үзээд #SHARE хийхийг уриалж байна.
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна