Ард түмний хайртай аварга, УИХ-ын шинэ гишүүн А.Сүхбат анх удаа улсад хөрөнгөө мэдүүлжээ. Төрийн өндөр албан тушаал хаших болсон учраас хууль ёсны дагуу тэрбээр Авлигатай тэмцэх газарт орлогоо мэдүүлэх ёстой.
Бөхийн дэвжээнд олон жил өндөр амжилт үзүүлэн барилдаж, чамгүй бай шагнал хүртэж явсан, дараа нь багагүй хугацаанд бизнес эрхэлсэн хүн гэхэд дархан аварга өдийд өөрийн гэсэн орон сууцгүй гэж мэдүүлсэн нь сонирхол татав.
Нутаг нуга, бөхөд хайртай ард түмэн аваргад чамлалтгүй бай шагнал өгч л байсан байх. Байг гэхэд барилдаж явахдаа багагүй мөнгөөр шагнагдсан л баймаар. Магадгүй, эр хүний шийр зааж, амьдрал нийлж, салсан бүсгүйчүүддээ байр, шагнал, бизнес хийж олсон мөнгөө өгдөг байлаа ч өөрөө байргүй үлдсэн гэхээр итгэмээргүй ч юм шиг.
Түүний нийт орлого жилийн 143 сая 200 мянган төгрөг. “Land cruiser-105”, “Land cruiser-200”, “Нuyndai Mighty”, “Santa fe” маркийн дөрвөн машин хөлөглөдөг.
А.Сүхбат аварга мөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Эзэмшил газаргүй” гэдгээ дурьджээ. Олны мэдэх Хустайн нуруунд түүний хашиж хашаалсан амралт бий. Зундаа гэр бүл, шавь нараа дагуулан очиж, бөхчүүдийн бэлтгэл базаадаг Хустайн нурууны эдлэн газар ямар учиртай болохыг бодвол аварга хөрөнгөө мэдүүлэхдээ учирласан байлгүй дээ.
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойргоос сонгогдсон А.Сүхбат гишүүн орон сууцгүй гэж мэдүүлсэн ч 9 тэрбум 200 сая төгрөгөөр үнэлэгдэх үйлдвэр, үйлчилгээний зориулалтын хоёр барилгатай ажээ.
Түүний нийт орлого жилийн 143 сая 200 мянган төгрөг. “Land cruiser-105”, “Land cruiser-200”, “Нuyndai Mighty”, “Santa fe” маркийн дөрвөн машин хөлөглөдөг. Нийтдээ 64 адуу, 78 үхэр, 30 тахиа гэхчлэн 106 сая 600 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мал, аж ахуй эрхэлдэг. Хоёр тэрбум 200 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Мөн 24 сая 998 мянган төгрөгийн хадгаламж, 548 сая 765.3 мянган төгрөгийн авлагатай, өр зээлгүй гэхчлэн дархан аварга, эрхэм гишүүн А.Сүхбат хөрөнгийн мэдүүлгээ өгчээ.
Тэрбээр мөн “Алтан хүнс групп”, “Ээлт хан”, “Даяар Монгол интернейшнл”, “Булган хунтайж групп”, “Креатив Монгол солюшн групп”, “Сэлэнгэ мах”, “Тэрх оргил дрийпинг” компанийн хувьцаа эзэмшдэг байна.
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна