СУИС-аас царай зүс сайтай, адтай одтой хөөрхөн охид хөвгүүд бэлтгэгдэн гарсаар байгаа. Тэдний яг хэд нь чухам онцгой гойд байж, өмнөх үеийнхнийхээ залгамж халаа болохыг цаг хугацаа л харуулна байх. Олонд жаахан танигдаад ирэхээрээ гайгүйхэн шиг нөхрийн бараа түшиж, “одоо л нэг гэр бүлийн амьдралдаа анхаарая” хэмээн бусдын хэл амнаас зайдуу амьдардаг бүсгүйчүүд зөндөө бий.
Үүний хажуугаар харин ч эсрэгээрээ бүхий л үед сонгосон мэргэжил, сонордсон түмэндээ үнэнч байсаар байдаг залуу уран бүтээлчид ч байгаа. Ээж болж, хувийн амьдралаа зохиосон ч уран бүтээлээ цалгардуулаагүй “Эра” загварын төвөөс гараагаа эхэлсэн бие хаа, зүс царай сайтай Б.Ариунчимэг гэх бүсгүй манай зурагчны дуранд өртжээ. СУИС-г төгссөн царайлаг жүжигчин охидын нэг тэрбээр “Маск” продакшны тоглолтод оролцон тоглодгоор нь уншигч та бүхэн харж байсан байх. Энгэр цээжээ задгайлсан хувцаслалт, энхрий ялдам төрх, мөрөө дамнуулан тохсон хүрэм нь нүдэнд тусахгүй байхын аргагүй харагдана лээ.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна