Өмнөд Солонгос улсад өнгөрсөн Мягмар гаригт гар хийцийн, үрлэн сумай буугаар цагдаагийн ажилтныг буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ
Хэргийг насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргээр 9 жил шоронд ял эдэлж байгаад 2012 онд суллагдсан 46-н настай Сонг гэгч этгээд үйлдсэн байна.
Цагдаагийн гурван ажилтан дохиолол авсан даруй түүнийг саатуулахаар очсон ба энэ үед сэжигтэн тэдний өөдөөс үрлэн сумтай гар хийцийн буугаар10-н удаа буудсаны улмаас цагдаагийн нэг ажилтан амь насаа алдаж, 2ажилтан гэмтсэн юм байна.
Сэжигтэн хэлэхдээ "Үрлэн сумтай буу хийх аргыг интернэтээс олж мэдсэн, харин үрлэн сумыг өөрөө хийсэн. Миний саяхан нүүж орсон байранд намайг алах зорилгоор дэлбэрэх бодис тавьсан юм шиг санагдсан.Тэр бодисыг намайг барихаар хөөж байсан цагдаа нар тавьсан тул би амь насаа хамгаалахын тулд өөдөөс нь буудсан" хэмээн мэдүүлжээ.
Б.Учрал
Breakingnews.mn
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна