"IPHONE7" гар утас сарын өмнөөс АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн юм. Гэвч ийм богинохон хугацаанд 2 удаагийн шасан тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал Австрали улсын нэгэн иргэн хоёр долоо хоногийн өмнө худалдаж авсан утсаа автомашиндаа орхиж буусан ба хэдхэн минутийн дараа буцаад ирэхэд "IPHONE7" утаснаас гал гарч, машины сандлыг шатаасан байна.
Тэгвэл АНУ-ын нэгэн иргэн шинэ гар утсаа шуудангийн илгээмжээр авсан ба хайрцагийг задалж үзэхэд утас нь дотроосоо халсаны улмаас эд ангиуд нь хайлж шатсан байгааг харжээ.
Өмнөд Солонгос улсын Самсунг компанийн шинэ загварын "Galaxy note7" загварын гар утас шатаж дэлбэрсэн 20 гаруй тохиолдол дэлхийн хэд хэдэн орнуудад бүртгэгдэж, улмаар Самсунг компаниас эдүгээ уг утсыг шинэ утсаар сольж өгч байгаа билээ.

Харин АНУ-ын "Apple" компанийн хувьд хэрвээ утас шатаж дэлбэрсэн олон удаагийн тохиолдол бүртгэгдвэл, цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхой биш байгаа ажээ.
Б.Учрал
Breakingnews.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ