ХОМ-2016: 10 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийн өртэй гишүүд


АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг хуулийн хугацаандаа гаргаж, олон нийтэд мэдээллээ. Тус газраас гаргасан мэдүүлгэд УИХ-ын шинэ гишүүдийн ихэнх нь банкны өр, зээлтэй байна. Тэдний  тэн хагас нь арилжааны банканд 10 саяас хоёр тэрбум орчим төгрөгийн өртэй ажээ.


Мөн нэлээд гишүүд хувьдаа машингүй гэж мэдүүлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Батзориг, Б.Баттөмөр, Д.Гантулга, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нар өөрийн нэр дээр машингүй гэж мэдүүлсэн байна.


Ингээд өртэй гишүүдийг танилцуулъя.


Өртэй гишүүдийг нэг тэрбум гаруй төгрөгийн зээлээр Б.Батзориг гишүүн тэргүүлж байна. Тэрээр “Худалдаа хөгжлийн банк”-нд нэг тэрбум 866 сая 533 мянган төгрөгийн өртэйгээс гадна нэр дээрээ нэг ч машингүй аж.

 

Өртэй гишүүдийг  Б.Батзориг гишүүн нэг тэрбум гаруй төгрөгийн зээлээр тэргүүлж байна. Тэрээр “Худалдаа хөгжлийн банк”-нд нэг тэрбум 866 сая 533 мянган төгрөгийн өртэй.


Гэхдээ түүний жилийн орлого нь 18 сая 354 мянган төгрөг бөгөөд хувьдаа гурван ч орон сууц эзэмшдэг юм байна.

Түүний араас Ж.Батзандан “Голомт”, “Капитал”, “Худалдаа хөгжлийн банк”-нуудаас нийтдээ нэг тэрбум 500 сая төгрөгийн өртэйгээр буухиалав. Тэрээр 30 сая төгрөгийн жилийн орлоготой, түүнтэй адил хэмжээний хадгаламжтай аж. Мөн Ж.Батзандан гишүүн нэг орон сууцтай хэдий ч нэг машингүй юм байна. Харин түүнд 20-100 хувь эзэмшдэг дөрвөн компани байдаг аж.

 

Тэдний араас УИХ-ын гишүүн Д.Мурат Хаан банканд 420 сая төгрөгийн өртэйгээр жагсч байна.


Уг нь Д.Мурат гишүүн “Эрчимбаян өлгий”, “Жанат”, “Өлгий цемент” зэрэг 7 компанийг 25-100 хувь эзэмшдэг ажээ. Эдгээрийн дотроос “Эрчимбаян өлгий” ХХК, “Жанат” ХХК-ийнхаа нэр дээр тэрээр дөрвөн ч тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна.

 

Түүнчлэн тэрээр 35 сая 796 мянга 200 төгрөгийн жилийн орлоготой бөгөөд өөрийнхөө нэр дээр гурван машинтай аж. Тодруулбал, түүнд “Landcruiser-200”,  “Hummer”, “H2” зэрэг гурван ч машин бий гэнэ.

Тэгвэл Д.Мурат гишүүний араас УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хас” банканд 382 сая төгрөгийн өртэйгээр удаалж байна. Тэрээр 14 сая 558 мянган төгрөгийн жилийн орлоготой, хувьдаа 2 орон сууцтай аж. Мөн Suzuki, Grand Vitara, BMW зэрэг гурван машинтай юм байна.

 

Өртэй эмэгтэй гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг багтжээ. Тэрээр Капитал банканд 369 сая 600 мянган төгрөгийн өртэй аж. 


Ийнхүү өртэй эмэгтэй гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг багтжээ. Тэрээр Капитал банканд 369 сая 600 мянган төгрөгийн өртэй аж. Харин түүний жилийн орлого 70 сая 173 мянган төгрөгт эргэлддэг байна. Б.Саранчимэг гишүүний хувьд “Гранд Фиорэ” ХХК, “Жонон Лүндэг” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг аж.

 

Тэрээр хадгаламжиндаа 25 сая 500 мянган төгрөгтэй юм байна.

 

Түүнчлэн эл жагсаалтад Ховд аймгаас сонгогдсон Г.Солтан гишүүн ч багтав. Тэрээр Хаан, Голомт банкууд болон Их хүрээ бизнесийн зээлийн төвд нийтдээ 213 сая төгрөгийн өртэй ажээ. Харин түүний жилийн орлого 115 сая бол хадгаламж нь 455 сая төгрөг байдаг гэнэ.

 

Мөн тэрээр хувьдаа дөрвөн автомашин, “Монгол шаазан” ХХК, “Тюльпан” ХХК гэх хоёр компанинатай юм байна. Түүнчлэн Г.Солтан гишүүний гэр бүлийнхэн нийт 10 орон сууцтай бөгөөд үүнээс гадна гишүүн өөрийнхөө нэр дээр дахин хоёр ч орон сууцтай гэнэ.


Хэдэн 100 сая төгрөгийн өртэй гишүүдийн жагсаалтад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 200 сая төгрөгийн өртэйгээр удааллаа. Тэрээр 127 сая төгрөгийн жилийн орлоготой, 72 сая төгрөгийн хадгаламжтай аж.

“Хишиг Агро” ХХК, “Дорнод гурил” ХХК-ийг эзэмшдэг түүний нэр дээр гурван орон сууц, “Mersedes Benz G-500” загварын нэг автомашин байдаг гэнэ.

 

Тэрчлэн өртэй гишүүдийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар бичигдэж байна. Тэрээр Төрийн банканд 100 сая төгрөгийн өртэй бөгөөд нэг ч машингүй гэж мэдүүлжээ.

Харин жилийн орлогоо 29 сая 904 мянган төгрөг, хадгаламжаа 15 сая 740 мянган  төгрөг хэмээн мэдүүлсэн байна. Үүнээс гадна Х.Нямбаатар гишүүн “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон “Бестдрилинг” ХХК-д хувь эзэмшдэг аж.


-21 компанитай ч жилийн 19 сая төгрөгийн орлоготой, өртэй гишүүд байна-


Архангай аймгийн Засаг даргын албыг хашиж явсан Ё.Баатарбилэг гишүүн өртэй гишүүдийн жагсаалтад багтжээ. Тэрээр Төрийн банканд 92 сая 800 мянган төгрөгийн өртэй, нэг ч машингүй аж.

Гэхдээ тэрээр хадгаламжиндаа 89 сая 700 мянган төгрөгтэй бөгөөд нийт 128 сая 200 мянган төгрөгийн орлоготой юм байна. Мөн 207 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ.

 

Өртэй гишүүдийн буухиаг Ж.Бат-Эрдэнэ гишүүн үргэлжлүүлж байна. Тэрээр Худалдаа хөгжлийн банканд 85 сая төгрөгийн өртэй гэдгээ ХОМ-тээ дурджээ.

Гэхдээ түүний нэр дээр гурван орон сууц байдаг бөгөөд орлого нь тийм ч бага биш аж. Тодруулбал, жилийн орлого нь 187 сая 110 мянган төгрөг юм байна. Мөн хадгаламжиндаа 206 сая 528 мянган төгрөгтэй төдийгүй “Lexus GX-460” маркийн машин хөлөглөдөг аж.

 

Түүний араас УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Голомт” банканд 60 сая төгрөгийн өртэйгээр жагсч байна. Тэрээр “Бльюмон” ХХК, “Шөлөндөө” ХХК, “Цэ энд Цэ” ХХК, “Монгол шар айраг Брювери” ХХК зэрэг 20 орчим компанийг 50-100 хувь эзэмшдэг аж.

 

Гэвч жилийн орлого нь ердөө 19 сая төгрөг бөгөөд хадгаламжинд нь 216 сая төгрөг бий гэнэ.

 

Харин УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Хаан, Хас банк болон Банк бус санхүүгийн байгууллагад нийт 37 сая төгрөгийн өртэй. Гэхдээ тэрээр 3 сая 274 мянган төгрөгийн хадгаламжтай,  нийт 20 сая 400 мянган төгрөгийн орлоготой юм байна. Мөн түүний нэр дээр "Honda Fetro" гэх нэг машин, амины нэг орон сууц байдаг аж.

 

Өртэй гишүүдийн сүүлийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хас” банканд 10 сая төгрөгийн өртэйгөөр мушгилаа. 


Өртэй гишүүдийн сүүлийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хас” банканд 10 сая төгрөгийн өртэйгөөр мушгилаа. Тэрээр ХОМ-тээ 45 сая 480 мянган төгрөгийн жилийн орлоготой, 968 мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

 

Мөн тэрээр “Баруун Монгол интернейшнл” ХХК-ийн 90 хувийг эзэмшиг бөгөөд “Lexus-570” хөлөглөдөг аж.

Энэ мэтчилэн өртэй гишүүдийн жагсаалтад Н.Учрал 80 сая, А.Чинзориг 64 сая, А.Ундраа 63 сая, Сү.Батболд 26 сая төгрөгийн өртэйгээр багтжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN