Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын Жүжигчин Намсрайн Сувд тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээсэн нэгэн. Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Гэгээрлийн сайд асан Цэндийн Намсрай болон ард түмнийхээ дунд “Цогт тайж” киноны Төвдийн Гүрсоронзонболд хааны 13-дугаар гүнж Дулмаагийн дүрээр алдаршсан, Монголын зууны сайхан эмэгтэй Лувсанжамцын Цогзолмаа нарын гэр бүлд мэндлэн одоог хүртэл ард олныхоо дунд Мандухай сэцэн хатны дүрээр мөнхлөгдөн үлдсэн түүнийг хаа ч явсан өөрийн гэсэн тийм нэг донжтой, загварлаг байдлаар биеэ авч явдаг гэлцдэг.
Оросын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг жүжигчиний мэргэжлээр төгссөн цөөхөн хүмүүсийн нэг бөгөөд “Ичээнд нь”, “Моторын дуу”, “Анхны хайрын дууль”, “Хань”, “Хүний амь”, “Мандухай сэцэн хатан” зэрэг Монголын дэлгэцийн урлагийн сор болсон олон арван бүтээлд тоглосон Намсрайн Сувд манай дуранд ийнхүү өртлөө. “Нас болгон өөртөө тохирсон гоо сайхантай бас бэрхшээлтэй. Тийм учраас хүн болгон насандаа зохицож тэр үеэрээ бахархаж, тэр үедээ амьдарч байх ёстой”хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг түүний гадаад төрх өөрийн эрхгүй нүднээ туслаа.
JUNE
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо