Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт “Чингис хаан” одон гардуулахаар болсон талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Энэ жил Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 31-нд тохиож байгаа учраас МУГЖ Г.Ариунбаатарт 31-ны өдөр шагналыг нь Төрийн ордонд гардуулах юм. Г.Ариунбаатар алдарт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн уралдаан зэрэг томоохон олон уралдаанд түрүүлж, 23 насандаа гавьяат жүжигчин цол хүртсэн юм. Тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Марийнский театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.
Тус шагналыг Ерөнхийлөгч асан Н.Багабандийн санаачилгаар 2002 оноос хойш олгож байгаа бөгөөд өнгөрсөн жил тус одонгоор зохиолч Г.Мэнд-Ооёог шагнаж байсан юм. Мөн Ерөнхийлөгч асан П.Очирбат, хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын асан Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан П.Содном, эрдэмтэн Х.Намсрай, зохиолч Г.Мэнд-Ооёо нар тус шагналыг хүртээд байна.
эх сурвалж: Medee.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ