Цагааны Цэгмид хэмээх агуу жүжигчиний хөвгүүд удам дамжсан сайхан жүжигчид болсон. Төрийн соёрхолт, Ардын жүжигин Ц.Төмөрбаатар болон түүний дүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, жүжигчин Ц.Төмөрхуяг нар урлагт мөрөө үлдээн, олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж яваа. Ах дүү жүжигчдийн тоглосон кино ч хамгийн үзүүштэй дэлгэцийн бүтээлүүдийн нэг болдог. “Цагааны Цэгмид” гэх студийг байгуулан урлагтаа эргэн ирсэн түүнийг өөрийн ах болох Ц.Төмөрхуягтай эн зэрэгцэхүйц сайн жүжигчин хэмээн урлагийнхан үнэлдэг.
Царай төрхний хувьд ч усны дусал мэт адилхан ах дүүс киноны нээлт, урлаг соёлын үйл ажиллагааны хүндтэй зочдын тоонд зүй ёсоор ордог. Нэг гэрийн ах дүүс нэгэнт сэтгэл шулуудан урлагт бие, сэтгэлээ зориулж байгаа нь бахархууштай зүйл шүү. Ер нь л эсрэг талын дүрд оногддог түүнийг ген өвөлсөн мундаг жүжигчин гэдгийг хүн болгон мэдэх биз ээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны нялх Сэнгүмийн дүрээр түүний залуу насны төрх өдгөө ч нүднээ тодхон харагддаг шүү.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна