Монголын хип хопын урлагийн тулгийн чулууг тавилцсан хамтлагуудын нэг бол “DIGITAL” хамтлаг билээ. Тэртээх 1999 оны аравдугаар сарын 28-ны өдөр байгуулагдаж байсан түүхтэй хип хопчин залуус хамтлагтаа орсон, гарсанаа тооцвол нийтдээ 13н гишүүнтэй хэмээгддэг.
Хэсэг хугацаанд нам жимхэн байж байгаад гарч ирэхдээ “аазгай хөдөлгөсөн” шинэхэн уран бүтээлүүдээрээ фэнүүдээ баярлуулдаг тэд хип хопын урлагийн үлгэр жишээ болсон залуус хэмээн үнэлэгддэг. Тэдний “Галзуу ганц” нэртэй тоглолт энэ сарын 21-нд 19:00 цагаас “CROCUS EVENT HALL”-д болох бөгөөд тоглолтын орлого “Хүн бүр сурах эрхтэй” сайн үйлсийн аянд хандивлагдах юм байна. “DIGITAL” хамтлагийн фэнүүд тэдэнтэй нэгэн сайхан үдшийг өнгөрөөхөөр хүлээлт ихтэй байгаа нь лавтай.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна